УОК: 07.00-22.00 цагаас бусад үед хөл хөдөлгөөнийг хязгаарлана

УОК: 07.00-22.00 цагаас бусад үед хөл хөдөлгөөнийг хязгаарлана

УОК мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид дараах асуултуудад хариулт авлаа. 

-Төрийн албан хаагчдын тодорхой хувийг л ажиллуулж байна. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн албан хаагчид чөлөөтэй ажиллаж болохгүй юу? 

-УОК-ын Нарийн бичгийн дарга Ж.Амгалан: Халдварын тархалтыг аль болох бага гаргах зорилгоор төрийн албан хаагчдын ажлын байранд тодорхой үнэлгээ, судалгаа хийсэн. Төрийн албан хаагчид 10 хувиар ажиллаж байгаа. Гэвч ахуйн хүрээнээс дахин албан хаагч нэмэгдэж халдвар тараах эрсдэлтэй тул маш болгоомжтой, хувиар тогтоож ажиллуулж буй. 

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юу? 

-Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хөдөлгөөн болоод зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохицуулах мөн аж ахуй нэгжүүдийн хуваарьтай холбоотой захирамж гарсан. Нийслэлийн мэдээгээр дамжаад, захирамжийн төсөл та бүхэнд хүрч байгаа. Жишээ нь, өглөө 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хөл хөдөлгөөнтэй байна. Бусад цагуудад хөл хөдөлгөөнийг хязгаарлана. ААН-үүд 07.00-22.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн үг. Нийтийн тээвэрт тодорхой зохицуулалт хийхийг захирамжийн төсөлд тусгай горимоор оруулсан. Үүнтэй холбоотойгоор, шат шатны Онцгой комиссын дарга нар орон нутагтаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг хийгээд явна гэсэн үг. 

ҮЗЭХ: