Чингэлтэй дүүргийн 3асаг дарга Н.Батсүмбэрэл талархал илэрхийлэв

Чингэлтэй дүүргийн 3асаг дарга Н.Батсүмбэрэл талархал илэрхийлэв

Дэлхий нийтийг цочроосон цар тахал (Ковид 19) манай улсад халдварлаад багагүй хугацаа өнгөрлөө. Олон иргэд халдвар авч, нас баралт бүртгэгдсээр байна.

Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах, нийгмийн хэвийн тогтвортой амьдралыг бий болгохын төлөө төрийн олон албан хаагч, сайн дурын ажилтнууд өдөр шөнөгүй ажиллацгааж байгаа. Вакцин бол цар тахлын эсрэг хамгийн сайн арга хэрэгсэл. Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдээсээ хичээнгүйлэн хүсье.

Өнөөдрөөс яг жилийн буюу 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр "хариу арга хэмжээний дадлага сургуулилалт"-г зохион байгуулж, Чингэлтэй дүүрэгт 10 цагийн хатуу хөл хориог тогтоож байв. Уг дадлага сургуулилалтанд оролцсон нийт иргэд, төрийн албан хаагч, тусгай байгууллагын тангарагтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрүүл энх, сайхан цагийн төлөө хамтдаа хичээцгээе!

Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Онцгой комиссын дарга
Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ