Урд шөнө Дундговь аймагт 70 мянган мал цасанд дарагдсан бол өнөөдөр зарим аймагт аюултай үзэгдэл болохоор байна

Урд шөнө Дундговь аймагт 70 мянган мал цасанд дарагдсан бол өнөөдөр зарим аймагт аюултай үзэгдэл болохоор байна

Өчигдөр /2021.05.07/ Өмнөговь, Дундговийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Шуурганы улмаас тус бүс нутгийн малчдын мал цас, шороонд дарагдаж их хэмжээний хохирол учирсан байна. 

Дундговь аймагт л гэхэд урьдчилсан байдлаар 142 өрхийн 70667 мал цасан болон шороон шуурганд дарагдаж, хорогдсон гэсэн мэдээ иржээ. Малыг гаргахаар 16 цэгт баг гаран ажиллаж байгаа юм байна. 

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөө шөнө Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгийн нутгаар мөн шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл болох тул малчид, хөдөлмөрчдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө