Гэр бүлийн зургаан хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ

Гэр бүлийн зургаан хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ

Дулааны улирал эхэлж, айл өрхийн галлагаа багассан хэдий ч иргэд угаарын хийн хордлогод хордох тохиолдол цөөнгүй гарсаар байна.

Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд нэг гэр бүлийн 6-37 насны зургаан хүн гэртээ угаартаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө гэхэд нийт 17 хүн угаарын хийд хорджээ. Иймд, иргэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг уриалж байна.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө