Малаа услах гэж байгаад нууранд живсэн иргэнийг эрэн хайж байна

Малаа услах гэж байгаад нууранд живсэн иргэнийг эрэн хайж байна

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бургас багийн “Хүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ “Хурган” нуураас мал усалж байсан малчин А нь нуурын усанд живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 22:29 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах аврах 71 дүгээр ангийн алба хаагчид малчин А /25 настай, эрэгтэй/ нь Хурган нууранд живсэн тул 05.07-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө