Сэтгүүлчийн биед халдсан асуудлаар ХЗДХ-ийн сайдад шаардлага хүргүүллээ

Сэтгүүлчийн биед халдсан асуудлаар ХЗДХ-ийн сайдад шаардлага хүргүүллээ

Өчигдөр төв талбайд өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийг сурвалжлах үеэр цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн биед халдсан хэрэг гарсан. Тэгвэл тус асуудлаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүлжээ.