Халдвар авснаасаа болж гэрийхэндээ гадуурхагдсан охин амиа хорлохыг завджээ

Халдвар авснаасаа болж гэрийхэндээ гадуурхагдсан охин амиа хорлохыг завджээ

Баянзүрх дүүргийн онцгой комисс “Таныг сонсож байна Call center 1900-1063” шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй. Харин энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө 20 гаруй настай нэгэн охиноос дуудлага иржээ.

Тэрбээр “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаараа мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би амиа хорлох гэж байна” хэмээн уйлан ярьжээ. Харин Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, охиныг эмнэлэгт авчран хэвтүүлсэн байна.

Үүнээс болж халдвар авсан иргэд мэдээллээ нууцлах зэрэг асуудал ихээр гарч байгаа тул иргэд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, халдвар авсан нэгнийгээ ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж байна.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө