БНСУ-ын Бүчон хотод гал гарч монгол залуу амиа алджээ

БНСУ-ын Бүчон хотод гал гарч монгол залуу амиа алджээ

Өнөөдөр өглөөний 05:45 цагт БНСУ-ын Гёнги мужийн Бүчон хотын нэгэн 3 давхар байрны 2 давхарт гал гарч 30 орчим насны монгол залуу амиа алджээ. Тэрээр гал гарах үед гэртээ ганцаараа байсан бөгөөд гал сөнөөгчид ирж 33 минутанд галыг унтраан дотор нь байсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тус залуу харамсалтайгаар амиа алджээ.

Анх галын дуудлагыг тус байрны оршин суугч өгсөн бөгөөд гал унтраах баг ирж 06:18 цагт галыг бүрэн унтраажээ. Албаныхны зүгээс тус байрны нэг өрөөний гал тогооны хийн зуухны хэсгээс гал гарсан гэж үзэж байгаа бөгөөд гал гарсан шалтгаан болон эд хөрөнгийн хохирлыг шалгах ажил үргэлжилж байна гэж мэдээллээ.

Эх сурвалж: KG news




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө