Ч.Чинбат: Шаардлагатай бол УИХ-ын гишүүдийн өлсгөлөнг таслан зогсооно

Ч.Чинбат: Шаардлагатай бол УИХ-ын гишүүдийн өлсгөлөнг таслан зогсооно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарлаад байна. Цагдаагийн байгууллагаас тэдний гэр, түлээг хураан авч, хөл хорионы хатуу дэглэмтэй үед олон хүн цуглуулж, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг шаарджээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга Ч.Чинбат “Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулах, гэр майхан барихыг хориглодог. Дээрээс нь улс орны хэмжээнд гамшгийн нөхцөл байдалтай үед жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглох хуулийн заалт бий. Тиймээс цагдаагийн байгууллагаас өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн УИХ-ын гишүүдээс энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. Хэрэв шаардлагатай бол үүнийг таслан зогсооно” гэв.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө