Хэрэглэсэн сорьцыг угааж, зардаг байсан эмийн компанийн ажилчдыг баривчилжээ

Хэрэглэсэн сорьцыг угааж, зардаг байсан эмийн компанийн ажилчдыг баривчилжээ

Индонезийн эм үйлдвэрлэлийн “Кимиа Фарма” компанийн ажилчдыг ковидын хамрын арчдас авдаг хэрэглэсэн сорьцыг угааж, зарж борлуулж байсан хэргээр баривчилжээ. Цагдаа нарын мэдээлж буйгаар Медан дахь нисэх онгоцны буудалд өнгөрсөн 12 дугаар сараас хойш ойролцоогоор 9 мянга гаруй зорчигч дахин ашигласан сорьцоор шинжилгээ өгсөн  байж болзошгүй байна.

Индонези хилээр гарч буй бүх иргэнээс коронавирусийн шинжилгээ шаарддаг бөгөөд онгоцны буудал дээр ажилладаг явуулын цэгүүд дээр тэдгээр угаасан сорьцуудыг ашигладаг байжээ. 

Өнгөрсөн долоо хоногт зарим зорчигч коронавирусийн халдвар аваагүй хэрнээ шинжилгээнийх нь хариу эерэг гарсныг цагдаагийн ажилчид шалгаж, хэргийг илрүүлсэн аж. Одоогоор “Кимиа Фарма” компанийн таван ажилтанг уг хэрэгт буруутган баривчлаад байна. Үүний дараа Индонезийн нийслэл Жакарта хотод байрладаг “Кимиа Фарма” хэрэгт холбоотой ажилтнуудаа халж, дотоод хяналтаа чангатгахаа амлажээ. 

Түүнчлэн Куананамугийн нисэх онгоцны буудлаар сүүлийн саруудад хэд хэдэн удаа үйлчлүүлсэн хоёр хуульч Кимиа Фармаг шүүхэд өгөхөөр төлөвлөж байна гэж South “China Morning Post” мэдээлсэн байна. Тэд хэрэглэсэн сорьцоор шинжилгээ өгсөн зорчигч бүрт нэг тэрбум рупи өгөхийг шаардаж байгаа юм байна. 

Эх сурвалж: BBC