Хоёр настай хүүгээ худалдаж олсон мөнгөөрөө аялж явсан хятад эрийг баривчилжээ

Хоёр настай хүүгээ худалдаж олсон мөнгөөрөө аялж явсан хятад эрийг баривчилжээ

Се гэдэг нэртэй хятад эр шинэ эхнэртэйгээ зугаалахаар хоёр настай хүүгээ зараад аялахаар явсан тухай мэдээлэл “South China Morning Post” сонинд өгүүлжээ.

Анхны эхнэрээсээ салснаас хойш хүүг эцгийнх нь асрамжид үлдээхээр шүүх шийдвэрлэсэн ч хүүгийн эцэг шинэ эхнэртэйгээ хүүгээс болон байнга маргалдах болсон тул бусдад худалдахаар шийдсэн гэжээ. Ингээд жаалхүүг хүүхэдгүй хосод 158 мянган юаниар ($24 400) зараад шинэ эхнэрийнхээ хамт аялалд явсан байна.

Харин хүүгийн эцгийн талын хамаатнууд хүү алга болсныг мэдээд цагдаад хандсан бөгөөд цагдаагийнхан хатуу сэтгэлтэй эцгийг Чэжян мужид аялж явахад нь баривчлан саатуулсан байна.