БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцинд зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ энэ долоо хоногт шийднэ

БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцинд зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ энэ долоо хоногт шийднэ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Emergency Use Listing” (EUL) буюу Яаралтай нөхцөлд хэрэглэж болох вакцины жагсаалтад өнөөдрийн байдлаар: 

  1. Pfizer and BioNTech
  2. АсраЗенека 
  3. Serum Institute of India
  4. Johnson&Johnson 
  5. Moderna гэсэн таван компанийн зургаан нэр төрлийн вакцин албан ёсоор бүртгэлтэй байна. 

Харин БНХАУ-ын “Синофарм” болон “Синовак” вакцины бүртгүүлэх хүсэлтийг судалж байгаад бөгөөд энэ долоо хоногт багтаан бүртгэлийн асуудлыг хэлэлцэх товтой байгаа аж. Синофарм, Синовак үйлдвэрийн вакцинууд нь ерөнхийдөө стандарт шаардлагыг өндөр түвшинд хангаж байгаа ч өндөр настнууд, эрсдэлтэй бүлгийн хүмүүс дээр хангалттай туршигдаагүй гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийжээ. ДЭМБ-ын дэргэдэх экспертүүдийн зөвлөл Синофарм үйлдвэрийн Веро Сэлл вакцины гурван өөр туршилтын үр дүн дээр шинжилгээ хийсэн бөгөөд Синофармын вакцин дээрх бүлгийн хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн үг биш. Харин сөрөг нөлөө үзүүлдэггүйг нь батлах туршилтын дата хангалттай их биш байгаад гол асуудал оршиж байна гэж дүгнээд байна.