БИДНИЙ ТУХАЙ: “Туркойз Хилл” Монголын сөрөг нэхэмжлэлээс “өөрийгөө хамгаална” гэсэн байр суурьтай байна

БИДНИЙ ТУХАЙ: “Туркойз Хилл” Монголын сөрөг нэхэмжлэлээс “өөрийгөө хамгаална” гэсэн байр суурьтай байна

Уул уурхайн Mining.com сайтад “Монгол Улс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцална гэж мэдэгдэж байна” хэмээх гарчигтай нийтлэл гарсныг орчуулах хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газар олон улсын татварын арбитрт гаргасан мэдэгдлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болговол 2009 онд байгуулсан Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгоно гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Маргаан нь Рио Тинто, Оюу Толгой ХХК-ийн 2013-2015 оны хооронд төлсөн татвартай холбоотой юм. Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Монголын Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан. Мөн өмгөөллийн мэдэгдлээ сөрөг нэхэмжлэлийн хамт гаргаад буй. Сөрөг нэхэмжлэлийн агуулгад “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах гэсэн үндэслэл багтаж байна. 

Тус улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”, “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргасан гэж талууд мэдэгдэж байна. 

Харин татварын арбитрын бүрэлдэхүүнд нэмж оруулах Монголын хүсэлтийг “Туркойз Хилл” эсэргүүцэж, сөрөг нэхэмжлэлээс өөрийгөө хамгаалах болно гэсэн байр суурьтай байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сард Монголын талаас Оюутолгойн төсөлд хүлээгдэж байснаас өндөр зардал гарч буй нь эдийн засгийн үр ашгийг бууруулсан гэж үзэж, өргөтгөлийг зогсоох тухай асуудлыг ярьж эхэлсэн юм. Энэ мэт асуудлын улмаас Мягмар гарагийн/2021.05.04/ үдээс хойш Туркойз Хилл компанийн хувьцаа NYSE дээр бараг 3 хувиар унав. Тус компани 3.51 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй юм. 

Эх сурвалж: Mining