Бельгийн фермер санамсаргүй байдлаар Францын нутаг дэвсгэрийг 2,3 метрээр багасгасан байжээ

Бельгийн фермер санамсаргүй байдлаар Францын нутаг дэвсгэрийг 2,3 метрээр багасгасан байжээ

Бельги, Францын хилийг зааглан тэмдэглэсэн чулууг 2,3 метр хэртэй хөдөлсөн байсныг орон нутгийн түүхч санамсаргүй байдлаар олж мэдэн, эрх баригчдад мэдэгджээ. Уг мэдээллийн мөрөөр хөөхөд Бельгийн фермер эр трактортайгаа явж байхдаа замд нь садаа болсон хилийн чулууг Францын нутаг дэвсгэр рүү хөдөлгөсөн байжээ.

Улмаар Франц улсын газар нутгийн хэмжээ 2,3 метрээр багассан байсан аж. Уг мэдээлэл хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, нэлээдгүй шуугиан тариад байна. 

Франц, Бельгийн хилийн бүсийг тэмдэглэсэн чулуу

Хоёр улсын хилийн заагийг 1820 онд Наполеоны ялагдлын дараа Кортригийн гэрээний дагуу албан ёсоор баталгаажуулж, уг чулуугаар тэмдэглэсэн байдаг. Бельгийн орон нутгийн эрх баригчид фермертэй холбоо барьж, чулууг анхных нь байранд буцааж тавихыг хүсжээ. Хэрэв түүнийг биелүүлэхээс татгалзвал эрүүгийн хариуцлага хүлээлгэж болзошгүй аж. 

Эх сурвалж: BBC