ОХУ-ын орон нутгийн бүх чиглэлд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсууд, Европын орнууд, хятадын зарим хотууд руу аялах зорчигчийн галт тэрэгний ирэх, буцах тасалбарыг УБТЗ-ын Зорчигч тээврийн Тасалбарын төвөөс худалдан авах боломжтой болжээ.
Иргэд захиалгаа 21-242471 утсаар өгөх боломжтойгоос гадна биечлэн ирж захиалж болох юм байна.
УБТЗ-ын Зорчигч тээврийн алба