ВИДЕО: Алх барьсан өнгөт арьст эмэгтэй Ази эмэгтэйчүүд рүү халджээ

ВИДЕО: Алх барьсан өнгөт арьст эмэгтэй Ази эмэгтэйчүүд рүү халджээ

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттан дүүрэгт метроны буудлын ойролцоо алхаж явсан ази эмэгтэйчүүд рүү алх барьсан этгээд халдсан хэрэг гарчээ. Уг хэргийн бичлэг ойролцоох байшинд байрлуулсан хяналтын камерт бичигдсэн байна.

Хоёр ази эмэгтэйг алхаж явахад нь нэгэн хар арьст эмэгтэй тэднээс амны хаалтаа тайлахыг шаардан, алхаар цохиж эхэлсэн байна. Халдлагын улмаас 31 настай эмэгтэй толгойн яс нь цөмөрч, эмнэлэгт хүргэгдсэн бол хамт явсан 29 настай эмэгтэйн биед ноцтой хохирол учраагүй аж. Хохирогчид маш их цочирдож, айсан тухайгаа мэдүүлэгтээ дурджээ. Одоогоор халдлага үйлдсэн эмэгтэйг хайж байгаа ба мужийн захирагч Эндрю Куомо ийм зүйл болсонд харамсаж буйгаа илэрхийлээд, цаашид үзэн ядалтын шинжтэй ийм төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээ мэдэгдсэн байна.