“БНХАУ-ын удирдлагагүй болсон пуужин энэ сарын 8-ны өдөр дэлхийд унах магадлалтай байна”

“БНХАУ-ын удирдлагагүй болсон пуужин энэ сарын 8-ны өдөр дэлхийд унах магадлалтай байна”

БНХАУ-ын сансар судлалын хүрээлэнгээс хөөргөсөн 21 тонн жинтэй "Long March 5b" пуужингийн их бие агаар мандлаас гарсныхаа дараа хяналтаа алдаж хэдэн өдрийн дараа дэлхий дээр эргэн унаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тус биет далай дээр унах магадлал ихтэй ч хүн суурьшсан хуурай газарт унахгүй гэсэн баталгаагүй нь түгшүүр төрүүлж байна. 

Тэгвэл АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас пуужингийн маршрутыг тогтоохоор ажиллаж эхэлсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Майк Ховардын хэлж буйгаар пуужин дэлхийн агаар мандалд тавдугаар сарын 8 орчимд унах магадлалтай байгаа аж. 

Харвардын их сургуулийн Астрофизикийн төвийн астрофизикч Жонатан МакДауэлл “Сансрын хог хаягдлын ихэнх объект агаар мандалд шатаж дуусдаг. Гэвч Хятадын хөөргөсөн пуужингийн хэмжээ 22 тонн байгаа нь суурьшлын бүсэд унаж хохирол учруулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Дэлхийн гадаргуугийн ихэнх хэсгийг далай тэнгис эзэлдэг тул пуужингийн хаягдал унах хамгийн өндөр магадлалтай газар. Миний таамаглаж буйгаар Номхон далайд унах хамгийн өндөр магадлалтай” гэжээ. 

2020 оны тавдугаар сард Бээжин "Long March 5b" пуужинг хөөргөсөн ч тухайн үед пуужингийн их бие мөн л удирдлагаа алдаж, зургаа хоногийн дараа азаар Атлантын далайд унаж байсан юм. 

Эх сурвалж: CNN