Цар тахалтай тэмцэх тусламжийн мөнгөөр хөшөө барьсан Японы эрх баригчид шүүмжлэлд өртөв

Цар тахалтай тэмцэх тусламжийн мөнгөөр хөшөө барьсан Японы эрх баригчид шүүмжлэлд өртөв

Японы далайн эргийн Ното хотод коронавирусийн яаралтай тусламжийн санхүүжилтээс 25 сая иен /228,500 доллар/ зарцуулан далайн амьтдын аварга том хөшөө барьсан нь олны шүүмжлэлийг дагуулж эхэллээ. 

Нотогийн эрх баригчид орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд энэ талаар “цар тахлын дараа жуулчдын анхаарлыг татах урт удаан хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг байсан” гэж тайлбарлажээ. 

Япон улс коронавирусийн дахин нэг тархалттай тэмцэж байгаа бөгөөд энэ нь тахал эхэлснээс хойш тус улсын хувьд гурав дахь томоохон “давлагаа” болж байна. Засгийн газраас хотуудад халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нь зориулж тусламж үзүүлж буй. Энэ хүрээнд Ното хотод 800 сая иен (7.3 сая доллар; 5.3 сая фунт) өгсөн ч энэ мэт шаардлагагүй зүйлд зарцуулж буйг иргэд хурцаар шүүмжилж байгаа юм. 

25 сая иенээр барьсан хөшөө

Эх сурвалж: BBC