БНХАУ-ын иргэн резинэн завиар 100 км зам туулж, Тайваньд очсон байжээ

БНХАУ-ын иргэн резинэн завиар 100 км зам туулж, Тайваньд очсон байжээ

Өнгөрсөн баасан гарагт/2021.04.30/ Тайванийн Тайчунг боомтын ойролцоо БНХАУ-ын зүүн өмнөд эргийн Фужиан мужаас ирсэн нэгэн иргэнийг баривчилжээ. Тус иргэн Тайванийн хоолойг жижиг резинэн завиар гаталж ирсэн гэх бөгөөд цагдаа нарт “эрх чөлөө, ардчиллыг хайж” 100 км зам туулсан гэж мэдүүлэг өгчээ. 

Боомтоос саатуулсны дара

Цагдаа нар түүнийг шалгаж БНХАУ-ын иргэн 33 настай Жоу овогт болохыг тогтоосон бөгөөд Тайванийн цагдан хорих төвд байцааж байна. Хэрэв түүнийг хууль бусаар хил нэвтэрсэн гэж үзвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оноож, 90 мянган Шинэ Тайвань доллар /3220 доллар/-аар торгох аж.

Одоогоор Тайванийн эрх баригчид тус иргэнийг үнэхээр завиар хоолойг гаталж ирсэн эсэхийг шалгаж байна.  Тайванийн хоолой дэлхийн хамгийн өндөр цагирагтай усан замын нэг бөгөөд олон зуун хөлөг онгоцтой эргүүлийн цэргүүд харуулд гардаг. 

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө