Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санаачилж, иргэн Г.Ганбат “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулсан билээ.
Хандивын хүрээнд иргэд болон аж ахуй нэгжээс нийт 90,011,000 төгрөг цугларсан бөгөөд өнөөдөр/2021.05.03/ Энэтхэгийн Засгийн газрын дэргэдэх “PM Сares” санд хүлээлгэн өгөхөөр болжээ.
???? Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын үйл ажиллагаа дуусч дансаа хаалаа. Монголын иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 90,011,000 төгрөг цуглалаа. Энэхүү хандивыг ирэх даваа гаригт буюу 5 сарын 3-ны өдөр Энэтхэгийн Засгийн газрын дэргэдэх PM Cares санд хүлээлгэн өгөхөөр боллоо.
— Гонгоржав ГАНБАТ? (@g_ganbat) May 1, 2021