АНУ-ын Сансрын Уудмыг Судлах Агентлаг/НАСА/-ийн хөөргөсөн Ангараг гарагийг судлах төхөөрөмж өнгөрсөн хоёрдугаар сард тус гараг дээр амжилттай газардаж, судалгааны ажлаа гүйцэтгэсээр байна.
Төслийн өөр нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь Ангараг дээр бичил хэмжээний нисдэг тэрэг хөөргөх байсан юм. “Ingenuity Mars” хэмээх уг бичил тэрэгний анхны туршилтыг энэ сарын 19-нд хийсэн бөгөөд үүнээс хойш хоёр ч нислэгийг амжилттай үйлдээд байна.
Тэгвэл “Ingenuity Mars” нислэгийн үеэр авсан өнгөт зургуудаа НАСА-руу илгээжээ.