Ж.Бат-Эрдэнэ: QR кодтой холбоотой ажлын зохицуулалт маргаашнаас жигдэрнэ

Ж.Бат-Эрдэнэ: QR кодтой холбоотой ажлын зохицуулалт маргаашнаас жигдэрнэ

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс QR код олголттой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “QR код олголттой холбоотой асуудал маргаашнаас жигдэрнэ. QR кодоор зорчих асуудлыг улам сайжруулах шаардлага гарч байна. Өчигдөр бид хэлсэн. Тусгай хаягаар иргэдийн санал, хүсэлтийг авч байгаа. Одоогоор 15.000 орчим санал ирсэн. 08.00-21.00 цагийн хооронд санал, хүсэлт авч байгаа.

Эрүүл мэндийн салбарт зохицуулалт хийсэн учир зарим гомдол гарч байна. Цаг хугацааны зохицуулалт зарим талаараа нийцэхгүй байна гэх гомдол ирлээ. Хүний амь настай холбоотой асуудал хөндөгдөж байна. Уг нь QR код олгосон 15.000 орчим автомашиныг бүгдийг нь ийм цагийн хязгаарлалтад оруулаагүй. Тухайн байгууллага, эмнэлгийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг цагийн хязгаарлалтад оруулахгүй. Хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн ажилтны автомашиныг цагийн хязгаарлалтад оруулна гэсэн. Энэ нь нэлээд шүүмжлүүлж байгаа. Тиймээс өнөөдөр нэмэлт зохицуулалт оруулна. Хэвлэл мэдээллийн салбарыг цагийн зохицуулалтад оруулна. Цагийн зохицуулалтгүй байх үйл ажиллагаанд оролцох гэж байгаа бол тухайн байгууллагын тээврийн хэрэгсэл дээр логогоо наагаад, ажлын үнэмлэхээ үзүүлээд зорчиж болно” гэжээ.

ҮЗЭХ: