Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд аль ч салбарт ажил болон хувийн шугамаар зорчих, үйлчилгээ авахад PCR шинжилгээ шаардаж байгаа билээ. Харин иргэд эрүүл мэндийн салбараар үйлчилүүлэхэд PCR шинжилгээ шаардлагагүй болсон байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн твиттер хуудсаараа дамжууан мэдэгджээ. Тэрбээр "Цар тахлын халдварын нас баралтын 90 хувь нь 50-с дээш насны, архаг өвчтэй хүмүүс байна. Тусламж оройтож байгаа тул шинж тэмдгээр оношлох стратеги рүү шилжсэн. PCR хүлээх шаардлагагүй. Иргэн та өөрт эрсдэлтэй шинж тэмдэг илэрвэл аль ч эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжаар үзүүлэх боломжтой" гэжээ.
Нас баралтын 90% нь 50-с дээш насны, архаг өвчтэй хүмүүс байна. Тусламж оройтож байгаа тул шинж тэмдэгээр оношлох стратеги рүү шилжсэн. PCR хүлээх шаардлагагүй. Иргэн та өөрт эрсдэлтэй шинж тэмдэг илэрвэл аль ч эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжаар үзүүлэх боломжтой
— ХӨСҮТ Баттөр (@Battur23) April 25, 2021