ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10,109 хүнд PCR хийхэд коронавируст халдварын 1264 тохиолдол илэрлээ. Эдгээрийн 1103 нь Улаанбаатар хотод, 1-нь эрүүл мэндийн байгууллагаас, 160 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 27,956 болж байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоон мэдээлэл:
- Архангай -3,
- Булган-1,
- Дархан-Уул - 30,
- Орхон-15
- Дундговь-4,
- Завхан-49,
- Өвөрхангай-13,
- Сэлэнгэ-3,
- Төв-36,
- Ховд-4,
- Хөвсгөл-1,
- Хэнтий-1 тус тус бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,258 болж байна. Халдварын улмаас 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн-2,338
- Хүндэвтэр-1,374
- Хүнд-351
- Маш хүнд 64 хүн байна.
Мөн хугацаанд коронавирусээс шалтгаалсан найман нас баралт бүртгэгдлээ. Эдгээр нь
- 66 настай эрэгтэй 04.02-нд онош нь батлагдсан
- 57 настай эрэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
- 94 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
- 81 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
- 60 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
- 56 настай эмэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
- 62 настай эрэгтэй 04.09-нд онош нь батлагдсан
- 62 настай эмэгтэй 04.13-нд онош нь батлагдсан байна. Ингэснээр коронавирусээс шалтгаалсан нас баралт 69 боллоо.