Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо буурахгүй, мөн нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-аас ирэх ням гарагт дуусах Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог дахин 14 хоног сунгах саналыг гаргаад буй. Иймд тус саналыг Улсын Онцгой комисс /УОК/ яг одоо хэлэлцэж байна. Улмаар 22:00 цагт УОК-оос гаргасан шийдвэрийг олон нийтэд танилцуулахаар болжээ.
