SOS: Сүүлийн 24 цагт коронавирусээр эндсэн ЗУРГААН иргэн 34-76 настай байжээ

SOS: Сүүлийн 24 цагт коронавирусээр эндсэн ЗУРГААН иргэн 34-76 настай байжээ

Монгол улсад халдварын анхны тохиолдол илэрснээс хойших хамгийн олон нас баралт сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдлээ. 

Тодруулбал, 

  • ХӨСҮТ-д эмчлүүлж байсан-3
  • Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан-1
  • БЗД-т гэрээр эмчлүүлж байсан-1
  • Сүхбаатар аймагт-1 иргэн нас баржээ. 

Тус иргэдийн нас болон биеийн байдлын мэдээлэл

  • 34 настай эрэгтэй 4.13-нд онош нь батлагдсан /коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/
  • 49 настай эрэгтэй 4.06-нд онош нь батлагдсан /хоёр уушгиндаа маш хүнд хатгаатай байсан/
  • 58 настай эрэгтэй 03.15-нд онош нь батлагдсан/коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/
  • 62 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан /коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/-Тус иргэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байжээ
  • 76 настай эмэгтэй 04.07 онош нь батлагдсан /коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/
  • 64 настай эмэгтэй 04.12-нд онош нь батлагдсан /коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/

Ингэснээр манай улсад коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 37 болж байна.