SOS: Улаанбаатарт 1023, орон нутагт 84 тохиолдол бүртгэгдэж, ЗУРГААН хүн нас барлаа

SOS: Улаанбаатарт 1023, орон нутагт 84 тохиолдол бүртгэгдэж, ЗУРГААН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11,881 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1107 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 19,672 болов. 

Мөн хугацаанд 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 11,044 болж байна. Сүүлийн нэг хоногт манай улсад хамгийн олон нас баралт бүртгэгджээ. Тодруулбал, халдвар авч эмчлүүлж байсан зургаан иргэн эндсэн байна. 

Өнөөдрийн байдлаар 3025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хөнгөн 2048, хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 хүн байна. Мөн 1090 хүн гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийлгэж байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө