Киргизийн экс Ерөнхийлөгч Атамбаев БАРИВЧЛАГДЖЭЭ

Киргизийн экс Ерөнхийлөгч Атамбаев БАРИВЧЛАГДЖЭЭ

Киргизийн экс Ерөнхийлөгч Атамбаевыг пүрэв гарагт Бишкекээс 20 километрийн зайд орших Кой-Таш суурин дахь өргөөнөөс нь баривчилжээ.

Эрүүгийн гэмт хэрэгтэн Азиз Батукаевыг хууль бусаар сулласан хэрэгт гэрчийн хувиар байцаалт өгөхөөс гурван ч удаа татгалзсан нь Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулсны шалтгаан болсон байна. Тэрбээр “Надад гэм буруу байхгүй” хэмээн шүүхэд очихоос татгалзаж байжээ.

Тусгайгийнхан түүнийг лхагва гарагт саатуулах гэж оролдох үеэр Атамбаевыг дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарч, 98 хүн шархадсан байна. Тодруулбал, Атамбаевыг дэмжигч тосгоны ардууд тусгай хүчин болон цагдаагийнхны өөдөөс эсэргүүцэл үзүүлж, чулуу шидэж, зодолдон тусгайгийн зургаан алба хаагчийг барьцаалсан аж. Уг мөргөлдөөний үеэр тусгай хүчний нэг алба хаагч амиа алдсан бөгөөд  тус улсын Дотоод хэргийн дэд сайд Курсан Асанов Ерөнхийлөгч асны талынхантай тохиролцсоны дараа тэднийг сулласан.

Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев баривчлагдахаасаа өмнө хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хандаж, ард түмний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг пүрэв гарагт телевизийн "Апрель" сувгаар уриалж байжээ. Атамбаевыг баривчилсны дараа Бишкекийн нөхцөл байдал хэвийн болсон тухай нийслэлийн хэв журам сахиулах газраас мэдээллээд буй юм байна. 




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө