ЭМЯ: Сүүлийн 24 цагт 742 хүнээс халдвар илэрч, ГУРВАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 742 хүнээс халдвар илэрч, ГУРВАН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 18,565 болж байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд гадаадаас ирсэн 69 настай эмэгтэй коронавирусийн хүнд хэлбэрээр, 72 настай эрэгтэй ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад хүндэрсэн хэлбэрээр нас барсан бол, халдвар авсан байсан ч бөөрний архаг дутагдалтай байсан нэгэн иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 654 нь Улаанбаатар хотод, 88 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,

  • Архангай-6
  • Сэлэнгэ-6
  • Ховд-5
  • Завхан-4
  • Хөвсгөл-1
  • Хэнтий-4
  • Сүхбаатар-2
  • Төв-10
  • Орхон-28
  • Дархан-14
  • Дорноговь-1
  • Дундговь-3
  • Чойр-3
  • Увс-1 тус тус бүртгэгдэв.

Мөн хугацаанд 385 хүн эдгэрчээ. Тодруулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 195, гэрээр эмчлүүлж байсан 176 хүн эдгэрсэн байна.