ВИДЕО: Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх халдвар авсан тухайгаа мэдэгджээ

ВИДЕО: Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх халдвар авсан тухайгаа мэдэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн, эмчлүүлж байгаа тухайгаа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр “Анх дөрөвдүгээр сарын 11-ний өдөр коронавирусийн шинжилгээ өгсөн. Тухайн үед бие тавгүйрхэж, гарны булчин янгинаж өвдсөн. Гэтэл эхний хоёр удаагийн  шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан. Хэдий шинжилгээний хариу халдваргүй гэж гарсан ч гэртээ өөрийгөө тусгаарласан. Гэсэн ч бие тавгүй хэвээр байсан учир өчигдөр дахин шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвартай гэж гарсан. Тиймээс иргэд коронавирусийн халдвартай гэдгээ нууцлах биш ил гаргаж даруй арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.