Л.Баттөр: Гэртээ байгаа иргэдэд халдварын шинж тэмдэг илэрвэл гэрт нь очиж эмчилгээ хийнэ

Л.Баттөр: Гэртээ байгаа иргэдэд халдварын шинж тэмдэг илэрвэл гэрт нь очиж эмчилгээ хийнэ

Засгийн газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Гэртээ байгаа иргэд халдвар авснаа яаж мэдэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Харин Олон улсын эрүүл мэндийг байгууллагуудаас шинж тэмдэгт суурилсан эмчилгээг санал болгож байна. Тиймээс хөл хорионы өдрүүдэд гэртээ байгаа иргэдэд халдварын шинж тэмдэг илэрвэл нийслэлийн эрүүл мэндийн газрууд руу утасдаж, мэдээллээ өгч, зөвлөгөө өгөх хэрэгтэй.

Үүний дагуу бид тандалт, судалгааны ажлаа үргэлжлүүлж, гэрээр нь очиж эмчилгээ хийнэ. Ихэнх иргэд ямар ч шинж тэмдэггүй болон хөнгөн байдлаар өвчилж байна. Тиймээс энэ хугацаанд бид маш идэвхтэй тандалт судалгааг үргэлжлүүлнэ. Хэрэгжүүлж буй хөл хорионы хамгийн том үр дүн нь халдвар тархалтыг бууруулах, нас баралтын тоог байхгүй болгох. Учир нь хүмүүс ажлынхаа газрын хүмүүсээс халдвар авч ирээд гэр бүлийнхэндээ тараагаад байгаа. Хөл хорио тогтоосноор энэ байдал буурна” гэж мэдээллээ.