С.Энхболд: Дөрөвдүгээр сарын 25-наас хойш хоёр дахь тунгаа хийлгэх иргэдтэй холбогдож дахин мэдээлэл өгнө

С.Энхболд: Дөрөвдүгээр сарын 25-наас хойш хоёр дахь тунгаа хийлгэх иргэдтэй холбогдож дахин мэдээлэл өгнө

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эхний тун хийлгээд 864 халдвар авсан иргэн байна. Дөрөвдүгээр сарын 25-наас давтан тун хийлгэх иргэдэд дахин мэдээлэл өгнө. Тодруулбал, хаана, хэдэн цагт очиж вакцины хоёр дахь тунг хийлгэх талаар нь утсаар зурвас илгээх шаардлагатай тохиолдолд залгаж хэлнэ. Одоо нөөцөнд байгаа  192 мянган тун вакцин бол дөрвөн төрлийн вакцин, харин хойшилсон нь БНХАУ-аас ирэх “Вероселл” юм.

Мөн иргэд эхний тунгаа "АстраЗенека" вакцинаа хийлгэсэн бол хоёр дахь тунгаа Спутник вакцинаас хийлгэж болох уу гэж асууж байна. Үүнд хариулахад, тий боломж байхгүй ээ, иргэд нэг вакцинаараа л дагнана ” гэж мэдээллээ.