Манай улсад коронавирус цар тахлын өвчлөл буурахгүй, өдөр ирэх бүрд нэмэгдэх хандлагатай байна. Иймд 15 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, чанга хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжсэн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн.
Тодруулбал, 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болоод байна.
Тэгвэл энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг “Хөл хорих 2 том үндэслэл байна. Нэгдүгээрт, 4-сарын 15 гэхэд өдөрт 1000 хүн өвдөж, шинж тэмдэг илэрсэн хүмүүст ХӨСҮТ хүрч очиж чадахаа болино. Өдөрт 27-оос дээш хүн нас барах, хүндэрч, маш хүнд хүмүүсийн тоо өдөртөө 200 гарах гээд эрсдэлүүд байгааг 2-3 дахин багасгаж, хязгаарлах. Хоёрдугаарт, Вакцины эхний тунг 4 хүн тутмын 1-хүнд / 560 гаруй мянга хүнд /хийсэн байгаа үед дархлаажуулалтыг үр дүнд хүргэхгүй бол 730 гаруй хүн вакцин хийлгэсэн ч халдвар авсан” гэж мэдэгдлээ.