Сэлэнгэ аймагт халдвар авсан таван иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Сэлэнгэ аймагт халдвар авсан таван иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Тус иргэдийн хоёр нь Түшиг сумаас өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол гурав нь Баруунбүрэн суманд шинээр бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 61 хүн эмчлүүлж байна. Эдгээр хэвтэн эмчлүүлэгсдээс таван хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн зэрэгтэй байгаа хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын Тусламжийн хэлтсээс мэдээллээ. Ковидын тасагт эмч, сувилагч, ариутгагч, үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй гурван багийн 12 эмч, мэргэжилтэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд  аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн хамтарсан баг өдөр бүр мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа ажээ.