ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 553 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 553 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,116 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 553 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн 451 нь Улаанбаатар хотод, нэг нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байгаа бол 102 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Төв-51
  • Баянхонгор-12
  • Өвөрхангай-11
  • Говьсүмбэр-5
  • Дорноговь-2
  • Сүхбаатар-7
  • Сэлэнгэ-5
  • Чойр-5
  • Ховд-2
  • Архангай-7 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрэлтийн тоо 8140 боллоо. Харамсалтай мэдээ нь халдвараар эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 13 болж байна.

ҮЗЭХ: