ЦЕГ: УНТЭ-ийн цонхоор хүн унасан нь үнэн

ЦЕГ: УНТЭ-ийн цонхоор хүн унасан нь үнэн

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор 34 настай эрэгтэй унасан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-ны 16:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл очсон байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишиг мэдээлэл өгөхдөө "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хүн унасан гэх мэдээлэл ирсэн. Уг хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Тухайн иргэн эмнэлгийн хоёр давхрын цонхоор унасан бөгөөд ямар шалтгаанаар унасан гэдгийг нь тогтоогоогүй байна. Улмаар тухайн хүнийг ГССҮТ рүү хүргэсэн. Биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл алга. Тухайн үед камерын бичлэгт бичигдэж үлдсэн байна лээ. Хажууд нь өөр хүн байхгүй байсан" гэсэн юм.

Б.БЯМБАСҮРЭН