Өнөөдөр 17:00 цагийн байдлаар нийт 43,651 хүнийг вакцинд хамруулаад байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 33,270 иргэн эхний тунгаа тариулсан бол орон нутгийн зорилтод бүлгийн 10 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан байна.
Улс орон даяар нийт 82 цэгт 1264 эмч, ажилтан ажиллаж байна. Цаашид вакцины цэгүүд болон хүнийг хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн амралтын өдөр 18-аас дээш насны болон Улаанбаатарт түр оршин сууж буй орон нутгийн иргэд ч хийлгэж болох юм. Манай улс тавдугаар сард багтаан бүх иргэдээ вакцинжуулж дуусахаар төлөвлөж байна.