АТОЗ: Оффшор дахь 17 тэрбум ам.долларыг эргүүлэн авчрах талаар Монголын төр ажиллахгүй байна

АТОЗ: Оффшор дахь 17 тэрбум ам.долларыг эргүүлэн авчрах талаар Монголын төр ажиллахгүй байна

Өнөөдөр “АТОЗ” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бүсэд хадгалсан хөрөнгийн талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус төрийн бус байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд оффшорын асуудлыг амжилттай хэлэлцлээ. Энэ асуудалд байр сууриа тууштай илэрхийлэхийн тулд АТОЗ-ийн удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргаж буй аж.

Мэдэгдэлд, “Оффшорт данстай, хамааралтай, улс төрчид МУ-ын хуулиудыг уландаа гишгэж, ард түмнээ доромжилж, төрийн өндөр албан тушаалд сонгогдон, басамжлан амьдрах, Монгол төрийн голомтыг өөрсдийн баяжих хэрэгсэл болгосон, энэ бурангуй цаг үеийн төгсгөлийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай том алхам боллоо гэж АТОЗ тусгайлан үзэж байна. мөн цаашид Монгол Улс НҮБ-ын үндэстэн дамнасан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн эсрэг конвенцид нэгдэн орсныг санаж, уг конвенцын зүйл заалт бүрийг хамтран ашиглаж, оффшор данстай улс төрчид, эх орноосоо хууль бусаар өөр оронд байршуулсан асар их хэмжээний валютыг царцааж, төрийн зүгээс тухайлан хууль санаачлан батлуулж, улс ард түмнээ өрийн дарамтаас гаргана гэдэгт АТОЗ гүн итгэлтэй байна. Цаашид  монголын ард түмэн авилгийн эсрэг НҮБ-ын конвенци, үндэстэн дамнасан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн эсрэг конвенциудаас олон нийтэд сурталчлах, гэгээрүүлэх үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна. Монгол улсын төрд АТОЗ нь санал, санаачилга шаардлагын агуулга бүхий хүсэлт гарган, монголын иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, ТББ-ууд, иргэд сонгогчидтойгоо хамтран өндөр амжилтад хүрнэ гэдэгт  итгэж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэхүү ажил нь оффшорын асуудлаар 2017 онд ерөнхийлөгчтэй байгуулсан ард түмний хамтын гэрээний хэрэгжилтийн өндөр ач холбогдолтой ажил боллоо гэж АТОЗ-ийн зүгээс үнэлж байна” гэжээ.

АТОЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэлэхдээ, “АТОЗ-ын зүгээс баримт материал, нотлох баримтыг 2-3 жил идэвхийлэн хайж, нягталж, ангилан хавтаслаж байна. Төрийн бүх байгууллагуудаас баримтуудыг өгч, шахаж шаардаж байгаа. Бидэнд няцаагдашгүй мэдээлэл их байгаа. Тэр мэдээллүүдийг хэвлэлд өгөөгүй, бага хурал хийгээд ерөнхийлөгчид өгсөн. Хоёр улсын хяналтын байгууллагуудын материалууд байсан. Жишээлбэл, БНХАУ-ын хуулийн байгууллагын тамга тэмдэг бүхий материалуудыг өгсөн. Хамгийн итгэж байгаа субъект маань Монгол Улсын ерөнхийлөгч. Ерөнхийлөгчтэй хийсэн гэрээнд нэг сая 500-аад мянган хүн гарын үсэг зурсан.  Монголын 49 хүн 611 компани оффшор бүсэд орсон байна гэдэг мэдээлэл дэлхийн нийтэд цацагдсан. АТГ-аас хамгийн сүүлд 200 гаруй сая ам.доллар орж ирлээ гэсэн мэдээллийг өгч байгаа. Харин бидний тодорхойлсон 17 тэрбум ам.доллар түүний дэргэд өчүүхэн мөнгө. Үүнийг эргүүлэн авчрах талаар Монголын төр ажиллахгүй байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө