Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “гуравдугаар сарын 28-ний өдөр нийт 13,210 хийгдсэнээс 575 иргэнд коронавирус илэрч нийт батлагдсан тохиолдол 7052 боллоо. Үүнээс 574 нь дотоодод бүртгэгдсэн халдвар бол нэг нь гуравдугаар сарын 18-ны өдөр Франкфуртийн онгоцоор ирсэн иргэнтэй холбоотой байна. Мөн нийслэлд сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 400 халдвар бүртгэгдсэн бол, 174 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,
- Сэлэнгэ 2
- Дархан 15
- Орхон 15
- Архангай 4
- Завхан 2
- Төв 86
- Хөвсгөл 6
- Өвөрхангай 20
- Баянхонгор 1
- Хэнтий 4
Булган 19 тус тус бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдварын тоо 784 болсон байна. Ийнхүү коронавируст халдвар орон нутагт эрчимтэй тархаж эхэлснээр манай улсын нөхцөл байдал тун хүндэрч байна” гэж мэдээллээ.