Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 17 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 361 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 6693 болж байна. Мөн коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан нэг иргэн нас барсан талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Тус иргэн нь 73 настай БНХАУ-ын иргэн байсан аж. Ингэснээр манай улсад коронавируст халдвараар шалтгаалсан нас баралт 6 болж байна.
