ЭМЯ: Хорих 461-р ангийн саатуулах байранд байсан бүх иргэдээс шинжилгээ авч, тусгаарласан

ЭМЯ: Хорих 461-р ангийн саатуулах байранд байсан бүх иргэдээс шинжилгээ авч, тусгаарласан

Манай улсад сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, орон нутагт халдвар голомтлон гарах боллоо. Мөн нийслэл хотод ч эрсдэлгүй хороо, дүүрэг байхаа больж тэр чигээрээ халдварын голомт болсон гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй.

Өчигдөр хорих 461-р ангид коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангийн саатуулах байранд халдвар гарсан нь үнэн. Тиймээс яаралтай арга хэмжээ авч саатуулах байранд байсан бүх иргэдийг шинжилгээнд хамруулан тусгаарлаад байна” гэж мэдээллээ.

 




Өнөөдөр луу өдөр

23 минутын өмнө

Өнөөдөр туулай өдөр

23 цагийн өмнө