Манай улс маргааш буюу гуравдугаар сарын 24-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун “Pfizer” вакцин хүлээн авахаар болсон бөгөөд тавдугаар сарын 1 гэхэд таван өөр үйлдвэрлэгчээс 1,6 тун вакциныг хүлээн авах тухай өмнө нь Засгийн газраас мэдээлсэн юм. Үүнээс маргааш ирэх “Пфайзер” /25750 хүн тун/, болон “АстраЗенека” вакциныг /97,600 мянган хүн/ КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах аж.
Вакцинуудын үйлдвэрлэсэн газар, үйлдвэрийн технологи:
- АНУ, ХБНГУ- Pfizer- РНХ уурагт суурилсан
- Их Британи-АстраЗенека-Векторийн вируст суурилсан
- ОХУ-Спутник V-Аденовируст суурилсан
- БНХАУ-Синофарм-Идэвхигүйжүүлсэн вирус
Манай улсад коронавирусийн халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 223 мянган хүнийг хамруулаад байна.