Нийслэлд хэсэгчилж хөл хорио тогтоож магадгүй байна

Нийслэлд хэсэгчилж хөл хорио тогтоож магадгүй байна

Коронавируст халдварын үед ашиглахаар 1,240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тавихгүйгээр  хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. 

Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр сүүлийн 24 цагийн байдлаар халдвар авсан 214 хүн бүртгэгдсэн гэж ЭМЯ-аас мэдэгдсэн. Иймд УОК яг одоо хуралдаж байна. Тус хурлаар нийслэлд хэсэгчилж хөл хорио тогтоож болзошгүй байна. Ямартай ч УОК-ын албан ёсны мэдээллийг 21:00 цагт олон нийтэд мэдээлэх юм. Бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө