С.Энхболд: Хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулахгүй бол нас баралт, хүндрэл ихсэх эрсдэл үүссэн

С.Энхболд: Хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулахгүй бол нас баралт, хүндрэл ихсэх эрсдэл үүссэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй "Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг"-ийнхэнтэй өнөөдөр уулзсан байна. Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуйн нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцжээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэгдсэн дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж байгаа тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлжээ. Тэрээр “Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай.

Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой” гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө