Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хориог маргааш 06:00 цагт цуцална

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хориог маргааш 06:00 цагт цуцална

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы шуурхай хурал боллоо. Тэрээр БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хамт цар тахлын нөхцөл байдал тэр дундаа БЗД-ийн 26-р хорооны хөл хорионы талаар хэлэлцлээ. 

Хурлаар БЗД-ийн 26-р хорооны хэсэгчилсэн хөл хориог маргааш буюу гуравдугаар сарын 20-ны 06:00 цагт цуцлахаар шийдвэрлэлээ.

Шадар сайд С.Амарсайхан "Халдварын тархалтаас үүдэн улаан түвшинд орж ажиллахыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид аль болох нийтийн хатуу хөл хориог тогтоохгүйг хичээж, голомт дэлгэрсэн, тархалт өндөртэй газруудад хэсэгчлэн тусгаарлалт хийж ирсэн. Энэ утгаараа эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанд үндэслэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тав хоногийн хөл хорио тогтоосон.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, зарим нэгэн харамсалтай хэрэг ч гараад байна.

Үүнтэй холбоотойгоор холбогдох хүний саналыг сонсъё. Энэ хугацаанд 11600 өрхөд шинжилгээ хийж, халдваргүйжүүлэлт хийж, иргэдийн санал дээр үндэслэн вакцин хийх ёстой. Энэ ажил ямар түвшинд явна вэ" гэв.