ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулыг чөлөөлж Л.Баттөрийг томилохоор болжээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулыг чөлөөлж Л.Баттөрийг томилохоор болжээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг саяхан чөлөөлж Д.Наранзулыг томилсон байдаг. Тэгвэл Д.Наранзулыг тус төвийн үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Л.Баттөрийг томилохоор болжээ. Л.Баттөр нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад энэ оноос эхлэн АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаа аж. Эрүүл мэндийн сайд C.Энхболд энэ талаар хэвлэлд өгсөн тодруулгадаа "ХӨСҮТ-ийн захирлыг солих гэж байгаа нь үнэн. Удахгүй албажина” гэжээ.