Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс ковид илрүүлэх тестийг ирэх даваа гарагаас хэрэглэж эхэлнэ гэв

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс ковид илрүүлэх тестийг ирэх даваа гарагаас хэрэглэж эхэлнэ гэв

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд коронавирусийг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлж оношлуураа амжилттай бүтээсэн талаар мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан.

Харин уг оношлуурыг хэзээ ашиглалтад оруулах талаар өчигдөр /2021.3.18/ Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо хуралдаж, оношлуурыг ашиглахыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ. Тиймээс ирэх даваа гарагаас эхлэн тус оношлуурыг ашиглаж эхлэнэ гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.