Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд коронавирусийг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлж оношлуураа амжилттай бүтээсэн гэдэг.
Тэгвэл тус оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг ЭМЯ-наас өгөхгүй байгаа бололтой. Учир нь тус оношлуурыг бүтээх ажилд оролцсон Г.Чимэдлхамсүрэн “Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэзээнээс хэрэглэж эхлэх талаар тушаал ирчихвэл шууд хэрэглээнд оруулахад бэлэн байна. Бид ЭМЯ-наас зөвшөөрлөө хүлээгээд суугаад байгаа л гэсэн үг” гэжээ.