Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох, захирамжийг засаг дарга Н.Баярмөнхийн гаргасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Учир нь тус захирамж өнгөрөгч шөнө /2021.03.16-17/ гэнэт гарч хөл хорио тогтоогдсон юм. Ийнхүү гэнэт хөл хорио тогтоох захирамжийнхаа талаар Н.Баярмөнх “урьдчилж мэдэгдвэл хөл хорио тогтохгүй байсан” гэж тайлбарлаж байгаа юм.
Гэтэл ЭМЯ-аас “сүүлийн 24 цагийн байдлаар 26 дугаар хороонд халдвар илрээгүй” гэж мэдэгдэж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Урьдчилан хугацаа олгож мэдэгдэлгүйгээр хөл хорьсонд хамгийн ихээр бухимдаж байна. ЭМЯ-наас хөл хорио тавих асуудлыг Дүүргийн онцгой комисст тавьсан аж. Хоёр хоногт багтаан цуцлах саналыг тавилаа” гэжээ.
Иргэдийнхээ үг, санал бодлыг шууд сонсож, УОК, НОК, ДОК-ын холбогдох албан тушаалтнуудад уламжилж байна. Урьдчилан хугацаа олгож мэдэгдэлгүйгээр хөл хорьсонд хамгийн ихээр бухимдаж байна. ЭМЯ-наас хөл хорио тавих асуудлыг ДОК-т тавьсан аж. 2 хоногт багтаан цуцлах саналыг тавьлаа pic.twitter.com/8qcKjFErbz
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) March 17, 2021