Энэ сарын 1 –ны өдрөөс эхлэн аймаг, сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлээд байгаа юм. Тэгвэл Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус сумын ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд хаах захирамж өчигдөр /2021.03.15/ гарсан байна.
Сонирхуулахад, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд өнгөрсөн 2019 оны хоёрдугаар сард осол гарч дөрвөн ажилтан амиа алдсан. Иймд тус компани хуулийн этгээдийн нэрээ өөрчилж Бүрдэл майнинг ХХК болсон байдаг.